Монгол
Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Шведийн Вант Улсад хийх албан
ёсны айлчлалаа эхлүүлсний нь дараа тус улсын “Рикстаг” буюу парламентын
дарга Пер Уэстербери парламент дахь намуудын төлөөллийн хамт бараалхав.

Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улс 23 жилийн өмнө социалист
нийгмээс ардчилсан тогтолцоонд эргэлт буцалтгүй шилжин орох түүхэн
алхмыг эхлүүлсэн юм. Улмаар 1990 оны анхны олон ургалч үзлийн илэрхийлэл
болсон чөлөөт сонгуулийн үр дүнд олон намын тогтолцоо бүрдэж, хүний
эрх, эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт нийгмийг баталгаажуулан шинэ Үндсэн
хуулиа баталсан. Өдгөө 20 гаруй жилийн дотор Монгол Улс хэдийгээр сорилт
бэрхшээлтэй нүүр тулж буй ч бүс нутаг, дэлхий дахинд өөрийн туршлагаа
бусадтай хуваалцах түвшний ардчилсан орон болж чадсан юм” гэв. Дараа нь
тэрээр “Европын холбоо бол Монгол Улсын хувьд гадаад харилцааны нэгэн
чухал түнш. Бид Европын холбоо болон Скандинавын улсууд тэр дундаа
Шведийн Вант улстай харилцаагаа бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг
эрхэм зорилго болгодог. Парламент хооронд туршлага солилцох, ардчиллыг
бэхжүүлэх, хүний эрх, хууль дээдлэх ёсыг төгөлдөржүүлэх салбарт улам
өргөн хүрээнд хамтран ажиллахыг бид зорьж байна” гэлээ.
Шведийн
Вант Улсын парламентын дарга Пер Уэстербери хэлэхдээ “Таныг өнөөдөр
угтаж авч буй энэ цогцолбор өргөө нь одоогоос 100 жилийн өмнө сүндэрлэн
боссон юм. Бид уламжлалынхаа дагуу энэ өргөөндөө хамгийн хүндтэй эрхэм
зочдоо урьдаг. Өнөөдөр манай улсын хувьд, бидний хувьд Монгол Улсын
төрийн тэргүүний Швед Улсад хийж буй айлчлал нь үнэхээр чухал юм. Бид
танай улсын харьцангуй богино хугацаанд хүний эрх, ардчиллын салбарт
асар хурдацтай олж буй нэр нөлөө, сайн үлгэр жишээгээр бахархаж байна.
Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өндөр түвшинд хүргэхэд бид
анхааран ажиллах бөгөөд парламент хоорондын идэвхтэй ажиллагааг ч
үргэлжлүүлэх ёстой. Танай улсад энэ жил сонгуулийн үр дүнд шинээр
бүрдсэн парламентын үйл ажиллагаанд чин сэтгэлээсээ амжилт хүсэхийн
сацуу мөн хууль, шударга ёсыг бэхжүүлэхэд хийж буй та бүхний үйл
ажиллагааг дэмжин сайшааж байна” гэв.

Дараа нь Монгол Улсын
Ерөнхийлөгч, Шведийн Вант Улсын Рикстагийн дарга нар хоёр орны
харилцааны бусад сэдвээр болон түүх соёлын асуудлуудаар санал солилцлоо.