Г.Баттулга нарын залилангийн хэргийг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Г.Баттулга нарын залилангийн хэргийг шалгана

“Япон улсаас автомашин ачуулж өгнө” хэмээн  иргэдийг залилсан Г.Батхүү, Б.Гантулга нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Шүүх хуралд шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Б.Батхишиг нар оролцсон байна.

Сэжигтнүүд “Айсуй жаргал” ТББ-ын нэрийг ашиглан, 646 хүнийг хохироосон нь баримтаар тогтоогдсон гэдэг ч Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд, “Зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай” гэж үзсэн байна. Тэдний гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 15 хүртэлх жилийн ял сонсох юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж