Монгол Улсын Ерөнхийлөгчийн Норвегийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж Шведийн Вант Улсад хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энд хийх албан ёсны айлчлал Шведийн Вант Улсын Ерөнхий сайд Фредрик Рейнфельдтэй уулзсанаар эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол орны өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулж, “Швед Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа бид сэтгэл ханамжтай байдаг. Бид энэхүү харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч байгаагийн нэгэн тод илрэл нь тус улсад ЭСЯ-аа нээсэн явдал юм. Бид цаашид хүний эрх, хууль дээдлэх ёс, уул уурхай, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх учиртай. Швед Улсын хөрөнгө оруулалт, ногоон технологийг Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байна.
Мөн Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болохоор ажиллаж байгаа. Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Шведийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Шведийн Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас үзүүлсэн зээл, тусламж манай орны тодорхой салбаруудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шилжилтийн жилүүдэд үр дүнгээ өгсөнд талархаж байна. Европын стандарт, хэм хэмжээг судлан Монгол орны онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх хүсэлтэй байгаа. Сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх талаарх Шведийн туршлагыг судлахыг бид сонирхож байна” гэлээ.
Шведийн Вант Улсын Ерөнхий сайд Рейнфельд хэлэхдээ “Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хангах, түүнчлэн ардчиллыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх чиглэлд өндөр амжилт гаргаж байгаад баяр хүргэж амжилт хүсье. Эдийн засгийн хурдацтай хөгжлийн гараагаа эхлүүлж, гайхалтай түүхийг бүтээж байгааг тань мөн онцлон дурдмаар байна. Хоёр орны эдийн засгийн харилцаа нэг жилийн дотор гурав дахин өссөн нь үнэхээр ирээдүйтэй үзүүлэлт. Таны дурдсан салбаруудад цаашид хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлэхийг дэмжиж байна. Харилцаа холбоо, дэд бүтэц манай улсад сайн хөгжиж буй салбар. Энэ чиглэлд хамтын ажиллагаагаа мэдэгдэхүйц хөгжүүлэхийг бид эрмэлзэх болно. Монгол өөрийн улсдаа ардчиллыг бэхжүүлээд зогсохгүй бүс нутагтаа загвар орон болон гарч ирж буй нь дэлхийн бусад олон оронд том нөлөө үзүүлэх болно. АОХН-ийг тэргүүлэхдээ Монгол Улс ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг бид дэмжиж байна” хэмээв.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн нэг чухал санал нь сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц, салхины эх үүсвэрийг ашиглаж ирсэн тус улсын туршлагыг хуваалцах, энэ чиглэлээр нарийн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн бөгөөд дараа нь түүх соёлын тухай болон бүс нутаг, олон улсын байдлын талаар санал солилцов.