Келли Кларксон 14 кг жин хаяжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Келли Кларксон 14 кг жин хаяжээ

“Америкийн шүтээн” шоуны 2002 оны ялагч Келли Кларксон 14 килограмм жин хаяжээ. Сүүлийн үед тэрээр өөрийн биеийн жиндээ анхааралгүй, хэт таргалсан хэмээн олны шүүмжлэлд өртөөд  байсан юм.  Гэсэн хэдий ч Келли  биеийн жиндээ анхаарал хандуулж байгаагаа өчигдөр Ирландын нийслэл Дублинд болсон тоглолтон дээр харуулжээ.

Келли өнгөрсөн зургадугаар сард Австралийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “Би  ойр дотны хүмүүсийн хэтэрхий таргалсан гэсэн шүүмжлэлд нэг их эмзэглэдэггүй. Надад хүссэн зүйлээ идэж эрх дураараа байх харин ч аз жаргал мэт  санагдсан. Гэхдээ жингээ нэмснийг эс тооцвол шүү дээ”  хэмээн ярьжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж