“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр энэ сарын 12, 13-нд “UB Palace”-д “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийнэ. 20 жил “Хурд” хамтлагт уран бүтээлээ хийсэн түүний анхын бие даасан тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийж байгаа юм. Гурван хэсгээс бүрдэх “Хурд”-ын Отгоогийн тоглолтын эхний хэсэгт зууны манлай дуучин Сараа, Ариунаа, Сэрчмаа, Наран, Алтаа, дуучин Б.Дашдондог, “Номин талст”, “Чоно”, “Sweetymotion”, ая зохиогч, төгөлдөр хуурч Чинбаа гээд рок, попын шилдгүүд чуулан, түүний зохиосон хит дууг эгшиглүүлэх бол хоёрдугаар хэсэгт түүний хөгжмийн аяз, зохиолууд уянгалж, харин төгсгөл хэсэгт “Хурд”-ын шилдгийн шилдэг хитүүд үзэгчдийг доргиох нь ээ.
Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 20, 25, 30 мянган төгрөг бөгөөд “UB Palace”-ын касс, 1950, 1617 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж болох юм.
Г.Даша