
Мааньт дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан дөрвөн хоригдол өчигдөр 14.00 цагийн орчим барилгын талбайгаас оргосон тухай бид мэдээлсэн. Тэдний гурвыг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эрэн сурвалжлах багийнхан ялтнуудыг оргосноос хойш 10 цагийн дотор Улаанбаатар хотоос олж баривчилжээ. Энэ хэргийн талаар ШШГЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Х.Баясгалангаас тодруулахад “415 дугаар ангийн шинэ хорих ангийн барилгыг барьж байх үед ялтнууд оргосон юм билээ. Дөрвүүлээ хулгайн хэргээр ял эдэлж байсан,20-25 насны залуучууд. Тэд 3 жил, 6.9 жил, 2 жил, 6.1 жилийн ялтай байсан. Одоогоор баривчлагдаагүй нэг ялтныг хайх ажиллагаа үргэлжилж байна” гэв.