Майли Сайрус папарацид өртжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Майли Сайрус папарацид өртжээ

Сүүлийн үед стиль хэв маягтаа эрс өөрчлөлт хийсэн хэмээн олны анхаарлыг ихээр татаад байгаа залуу од Майли Сайрус өнгөрсөн мягмар гаригт ээжтэйгээ дэлгүүр хэсч яваад гэрэл зурагчдын хараанд өртжээ. Телевизийн “Док” хэмээх олон ангит цувралд анх есөн настайдаа бяцхан охин Кайлийн дүрийг бүтээсэн Майли ээжийнхээ хамт  ногоон өнгийн бугуйны хамгаалалтаар ижилссэн нь гэрэл зурагчдын анхаарлыг татахад хүргэсэн бололтой. Учир нь түүнийг сүүлийн үед ээжтэйгээ адилхан шивээс хийлгэсэн хэмээн зарим эх сурвалж бичиж байсан юм.

Майли  өнгөрсөн наймдугаар сард үсээ тайруулж, стильдээ эрс өөрчлөлт хийснээрээ фэнүүдээсээ магтаал, шүүмжлэл ийн аль альныг нь сонссон юм. Тэрбээр  хамгийн сүүлд Чарли Шиний “Two and a Half Men” шоунд оролцож фэнүүдтэйгээ уулжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж