Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг дэлгэлээ

"Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2012" үзэсгэлэн худалдаа  өнөөдөр "Мишээл экспо" төвд өнөөдөр нээгдэж байна. Үзэсгэлэн аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 34 ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч  аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэн, яармагийг Үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёрдугаар чуулганыг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Ноос ноолуурын холбоо, Арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Хүйтний улирал үргэлжилж буй энэ цаг үед нийслэлчүүдийн ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг хангасан үзэсгэлэн яармаг гэдгийг албаныхан онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж