Л.Эрхэмбаяр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна | News.MN

Л.Эрхэмбаяр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаяр төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байна

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны дарга М.Баасандоржтой ярилцлаа. Тэрбээр УИХ-ын өнгөрсөн сонгуулиар 26 дугаар тойргийн хорооны даргаар ажилласан юм. Тус тойрогт нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын авсан санал хуульд заасан хувь хэмжээндээ хүрээгүй гэх үндэслэлээр дахин санал хураалт явуулахаар болсныг бид мэдэх билээ.

Гэтэл энэ тойрогт дахин санал хураалт явах эсэх нь ч тодорхойгүй болоод байгаа юм.

-УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн маргаан яг юунаас үүдсэн юм бэ. Энэ асуудлын үнэн худалд иргэд төөрөлдөж эхлээд байна. Таны хувьд энэ асуудлыг хамгийн сайн мэдэх хүний нэг шүү дээ?

-Миний бие энэ тойргийн хорооны даргаар ажилласан. Ямар нэгэн улс төрийн зорилго агуулсан болоод ийм юм яриад байгаа юм биш. Болсон процессоос бүх зүйл харагдана л даа. УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр хуулийн дагуу явагдаж, гурав хоногийн хугацаанд дүнгээ гаргасан. Гэтэл дүн гаргах явцад ажил үүргийн хуваарийн дагуу тойргийн хорооны нарийн бичгийн дарга бүх хэсгийн хороодын дүнг авч нэгтгэсэн юм. Нэгггэсэн дүнгээ тойргийн хорооны хуралдаанд оруулж ирэхдээ хоёр янзын дүн танилцуулсан.

-Яагаад хоёр дүн болчихов?

-Хуульд заасан үндэслэлээр ийм юм байж болохгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Сонгууль зохион байгуулж буй байгууллага, түүнд ажиллаж байгаа албан тушаалтан, гишүүд хуульд нийцсэн, хүчин төгөлдөр, бусдыг төөрөгдүүлэхээр хоёрдмол утгагүй дүн гаргах үндсэн үүрэг нь. Гэтэл манай тойргийн хорооны нарийн бичгийн дарга хоёр өөр хувь гаргаж тойргийн хорооны гишүүдийг төөрөгдүүлсэн. Ингээд л маргаан эхэлсэн юм.

-Нарийн бичгийн даргаас өөр хүмүүс бас ажиллаж байсан биз дээ. Нэг хүн ийм сонин зүйл гаргаж ирнэ гэдэг өнгөц харсан нөхцөлд эргэлзмээр л санагдаж байна?

-Сонгууль дууссаны гурав дахь өдөр буюу зургадугаар сарын 30-нд тойргийн хорооны хуралдааныг зарласан. Гэтэл тойргийн хорооны нарийн бичгийн дарга асуудал үүсгэж гишүүдийг талцуулсан юм. Тухайн үед даргаар нь ажиллаж байсан болохоор миний бие нарийн бичгийн даргад санал хураалтын дүнг хоёрдмол утгатай биш, ойлгомжтой болго гэсэн. Тойргийн хорооны гишүүддээ ч бүх материалтай танилцахыг үүрэг болгосон. Ингээд гурван цагийн дараа хуралдахад дахиад өнөөх хоёр хувилбараа танилцуулсан. Энэ хоёр хоёулаа хүчин төгөлдөр, зөв гэсэн тайлбарыг хийж, бөөн маргаан дэгдээж, тойргийн хорооны гишүүдийг хоёр талцуулсан юм.

-Тэгэхээр нарийн бичгийн даргатай санал нэгдэх хүмүүс байсан гэсэн үг үү?

-Эхнийх нь сонгуулийн тухай хуулийн дагуу саналын хуудаснаас тоолж гаргасан дүн байсан. Харин нөгөө нь хүчинтэй саналаас тоолж сонгогчийн хувийг гаргасан хууль бус дүн байсан юм. Эхний хувилбар дангаараа орж ирэх ёстой байтал тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хоёр дахийг оруулж ирсэн. Хоёр дүн дээр гишүүд хоёр талцаж, нэг хэсэг нь яг хүчин төгөлдөр зөв гэсэн талд зогсч, хэсэг нөхөд нарийн бичгийн даргатай санал нийлж байсан. Хоёр дахь хувилбарыг үндэслэн тойргийн хороо шийдвэр гаргах ёстой гэдэг зүйлийг ч хэлж байсан. Ингээд санал хураахад эхний хувилбар хүчин төгөлдөр гэдэг дээр олонхи гишүүн санал өгсөн юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ажил үүргийн дагуу тойргийн хорооны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг албажуулж өгөх ёстой л доо. Гэтэл албажуулж өгөлгүй хоёр, гурван хонохдоо, дуудахаар ирэхгүй байсан. Тэр хооронд МАН-аас Улсын мөрдөн байцаах газарт мэдээлэл өгсөн юм шиг байна билээ. Тойргийн хороонд цагдаагийнхан шалгалт явуулж, асуудлыг нэг тийш нь болгож өгсөн. Ингээд л нарийн бичгийн дарга үнэнд гүйцэгдсэн юм. Манай тойргийн хороо 48 дугаар тогтоолыг гаргаж, СЕХ-д хүргүүлснээр Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг хоёр УИХ-ын гишүүн болж, нэг мандат дээр босго оноо хүрээгүй Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын дунд дахин санал хураалт явахуулахаар болсон.

-Тойргийн хорооны 43 дугаар тоггоол гэдэг нэг зүйл яригдаад байна шүү дээ. Энэ тогтоол албан ёсных гэдэг нь батлагдвал дахин санал хураалт явахгүй гэсэн зүйл яригдаад байна. Энэ тогтоолыг танай тойргийн хороо гаргаагүй гэж үү?

-Захиргааны хэргийн шүүхээс намайг өнгөрсөн наймдугаар сарын 13-нд дуудсан юм. Гайхаад яваад очтол 43 дугаар тогтоол гээчийг надад танилцуулсан. Тэр тогтоол нь өнөөх манай нарийн бичгийн даргын танилцуулж байсан хоёр дахь хувилбарыг үндэслэсэн байгаа юм. Тойргийн хорооны даргын гарын үсэггүй, нарийн бичгийн дарга Б.Ганцэцэгийн гарын үсэгтэй, тойргийн хорооны тэмдгийг дарчихсан албан бус, хүчин төгөлдөр биш тогтоолыг Захиргааны хэргийн шүүх дээр харсан.

-Энэ хоёр тогтоолын аль нь үнэн зөв гэдгийг шүүхэд юугаар нотлох вэ?

-Нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй хавсаргасан 43 дугаар тогтоол гэгч нь надад танилцуулагдаагүй, миний гарын үсэг байхгүй, тойргийн хорооны бичиг хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, СЕХ-нд албан ёсоор хүргэгдээгүй тийм л зүйл байсан. Нөгөөтэйгүүр тогтоол гаргасан хуудас, үг найруулга бусад бүх тойргийн хороодын тогтоолын хуудаснаас ялгаатай гээд захын хүн хараад л ойлгохоор зүйл байгаа юм. Ийм улайм цайм юм байж болохгүй биз дээ.

-Ер нь ингэхэд энэ хоёр тогтоол юугаараа ялгаатай болоод ийм их ач холбогдол өгөөд байгаа юм бэ?

-Нэр дэвшигч Л.Эрхэмбаярын гаргасан хууль бус 43 дугаар тогтоол гэгч нь өөрийгөө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан босго оноонд хууль бусаар, хүчээр хүргээд байгаа юм. Ингэснээр УИХ-ын гишүүний эрх мэдлийг хууль бусаар авах гэж буй хэрэг л дээ. Тойргийн хорооноос гаргасан 48 дугаар тогтоол бол УИХ-ын сонгуулийн тухай хууль, СЕХ-ноос гаргасан дүрэм, журмын дагуу гаргасан хүчин төгөлдөр тогтоол. Энэ тогтоолоор бол нэр дэвшигч Л.Эрхэмбаярын саналын хувь босго оноондоо хүрэхгүй байгаа юм. Гэвч эцсийн дүнд аливаа зүйл хуулийн дагуу л хийгдэх ёстой шүү дээ. Тиймээс энэ хоёр тогтоолын хооронд асар том ялгаа бий.

-Энэ асуудлын цаана яг юу байна гэж та харж байгаа вэ. Нөгөөтэйгүүр таныг ч худлаа яриад байгаа эсэхийг хүмүүс мэдэхгүй шүү дээ?

-Эцсийн дүнд энэ бол зүгээр нэг нарийн бичгийн даргын төөрч будилаад хийсэн хэрэг биш гэдэгт л учир байгаа юм. Юуны түрүүнд хуурамч бичиг баримт бүрдүүлж, захиргааны хэрэг үүсгэх ажиллагаа хийгдэж байгаа юм билээ. Ингэснээр хууль хяналтын байгууллагуудыг төөрөгдүүлж төрийн эрх мэдаийг хууль бусаар авахыг оролдож байгаа хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай ажил гэж үзэж байгаа.

-Захиргааыы хэргийн шүүхээс одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гаргасан уу?

-Л.Эрхэмбаярын нэхэмжлэлд хавсаргасан хүчин төгөлдөр бус 43 дугаар тогтоол гэгч дээр маргаан үүсгээд байгаа. Тойргийн хороо 48. 43 гэсэн хоёр тогтоол гаргачихсан байна. Аль нь зөв болохыг тогтоож өгөөч гээд байгаа. Гэтэл Захиргааны хэргийн шүүх Л.Эрхэмбаярт холбогдох хэсгийг түдгэлзүүлчихсэн байгаа юм. Ингэснээр дахин санал хураалт явуулахад хэцүү болоод байна. Хоёр хүний нэр дээр гарсан шийдвэрийн нэгийг нь түдгэлзүүлчихээр шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй болоод байгаа юм.

-Хуулийн дагуу энэ хэргийг аль шатны шүүхээр шийдэх ёстой юм бэ?

-Одоогоор Захиргааны хэргийн шүүх хянаж байгаа. Энэ талаар СЕХ хүртэл байр сууриа илэрхийлсэн. 43 дугаар тогтоол гэгч нь манайд ирээгүй гэсэн хариугаа шүүхэд албан ёсоор өгчихсөн байна билээ. Уг нь миний зүгээс дахин санал хураалт явуулж, хууль журмаар нь шийдье л гээд байгаа юм. Ийм хуурамч үйлдпийг би хэзээ ч эсэргүүцнэ.

-Л.Эрхэмбаяр нэр дэвшигчийн зүгээс таныг гуггэлгийн шинжтэй зүйл ярилаа гэсэн байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Миний зүгээс хэн нэгэн хүнийг гүтгэсэн, явцуу эрх ашгийн зүгээс хандаж яриад байгаа зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллагад ч хандаагүй. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага хянаж үнэн зөв шийдвэр гаргах байх.

-Ер энэ мэт маргаан юунаас үүдэж гардаг гэж бодож байна. Хуулийн цоорхойд байна уу. Ер нь хууль эрхзүйн зохицуулалт хийж өгөх хэрэгтэй юм болов уу. Дараагийн сонгуульд ийм зүйл давтагдахгүй гэх баталгаа алга байна шүү дээ?

-Зарим хүмүүсийн хуулиа хэрэгжүүлэхгүй, өөрийн болон, хэсэг хүмүүсийн эрх ашгийн төлөө хэт улайрсан үйлдлээс үүдэлтэй. Хүн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үнэнч шударгаар ажиллаж амьдарвал ийм маргаан гарахгүй гэж бодож байна.

Ч.Батмаа.

ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" сонин.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2012-10-11 202.179.8.3

Баасандорж МАН-аас маш их дарамтанд байгаагаа хүмүүст ярьсан байна лээ. Уг нь яг эсэргээрэй. 43 нь хууль ёсны болоод 3 нэр дэвшигчээ өргөн барьсан бичлэг байдаг юм. Баасандорж гарын үсэг зурах гэтэл хуурамч цагдаагийн хувцастай хүмүүс авч яваад амьтан болгоод өглөө нь гэрт нь хүргэж өгсөн байгаа юм. Тэгээд 48 дээр хүчээр гарын үсэг 7 сарын 04-ний шөнө СЕХ дээр зуруулж 2 гишүүнийг өргөн барьсан үнэн түүхтэй. Муу юм нүүрэлсэн нийгэмд үнэн нь худал, худал нь үнэн болдог жамтай.

Avatar

2012-10-11 203.91.118.156

Erxembayar bol Ugaasaa l Uls tor ch xun. Odoo Ix xurald suux tsag n bolson.

Avatar

2012-10-11 203.91.118.156

Sumiyabazar Er n yu meddegiim. Uls tor gej Yu boloxiig Medexgui baij.Baasandorj bol Sumiyabazariin Xatgalagaar Ene bugdiig bichsen bna .Ug n ooriin gsen Tolgoitoi l xun baimaar daa Sumiya neleen Bor yum atguulj dee xoorxii hehehe.

Avatar

Сонгины Со 2012-10-11 122.201.18.185

Сумъяа баялаг үйлдвэрлэдэггүй, бөх барилдаж үзэгчдийн кармаа суйлдаг, Эрхэм ээ түмэн шувууны өндөгөөр УБ хотынханыг уургаар хангадаг. Сумъяа улсын циркийг хууль бусаар хувьчилж хүүхдүүдийг үзэх юмгүй дэлгүүрийн лангуу болгосон бол Эрхэмээ өөрөө хөрөнгөө үржүүлж шувууны фармер, махны мал өсгөж аюулгүй хүнсээр хангах ажил явуулсан, Сумъяагийн боловсрол бол нохойн ***** бол Эрхэмээ баклавр, магистр, ХАА-н ухааны докторын зэрэг хамгаалсан, Сумъяа төрд түй ч зүтгээгүй бол Эрхэмээ аймгийн засаг даргаас аваад МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх хийж байна, Сумъяа халхын сайхан мисс алдарт уран барималчийн охин аваад хүнээс гадуур дарамталж зоддог бол, Эрхэмээ эхнэр хүүхдийнхээ шүтээн. Яг үнэндээ ийм ялгаа байдаг юм шүү сонгоч түмэн минь. Таны сонголт мэргэн байг.

Avatar

Сонгины Со 2012-10-11 122.201.18.176

Сумъяа баялаг үйлдвэрлэдэггүй, бөх барилдаж үзэгчдийн кармаа суйлдаг, Эрхэм ээ түмэн шувууны өндөгөөр УБ хотынханыг уургаар хангадаг. Сумъяа улсын циркийг хууль бусаар хувьчилж хүүхдүүдийг үзэх юмгүй дэлгүүрийн лангуу болгосон бол Эрхэмээ өөрөө хөрөнгөө үржүүлж шувууны фармер, махны мал өсгөж аюулгүй хүнсээр хангах ажил явуулсан, Сумъяагийн боловсрол бол нохойн ***** бол Эрхэмээ баклавр, магистр, ХАА-н ухааны докторын зэрэг хамгаалсан, Сумъяа төрд түй ч зүтгээгүй бол Эрхэмээ аймгийн засаг даргаас аваад МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх хийж байна, Сумъяа халхын сайхан мисс алдарт уран барималчийн охин аваад хүнээс гадуур дарамталж зоддог бол, Эрхэмээ эхнэр хүүхдийнхээ шүтээн. Яг үнэндээ ийм ялгаа байдаг юм шүү сонгоч түмэн минь. Таны сонголт мэргэн байг.

Avatar

2012-10-11 122.201.18.156

Баасандорж өөрөө ийм ярилцлага өгөөгүй гэсэн

Avatar

2012-10-11 122.201.18.162

Өөрөө ийм ярилцлага өгөөгүй гэсэн

Avatar

2012-10-11 182.160.38.72

Энэ Баасандорж чинь өөрөө дүүргийн мэргэжлийн хяналтын дарга байсан их будлиантай нөхөр.Шалгавал их юм гарна даа.Тэгээд нэг шулуун шударга царайлаад байх юм яаж чадаж байнаа.Аль ч тойргийн хорооны дарга МАН-ын хүн байдаг булхайг тэд өөрсдөө хийдэг биз дээ.

Avatar

irgen 2012-10-11 202.179.10.42

ner dewshigchiig songogchidiin sanal ogson huudasnii hvchintei huudasiin toonoos huwilj tootsnoo gej baigaa shtee herwee ingehgvi bol DARHANII jijeghen mangas hayanhyarwaa ch bas gishvvn bish tegeed ch baasandorj gedeg kommunistiig sumyabazar gej bolowsrolgvi bohtei MIRAJ geh zochid buudald uulzsan bichleg toriin alban haagch baij SHD-iin namiin horoondoo ochij ugaads dolooj how zooj bui bichleg YOUTUBE-d SONGUULIIN BUDILAAN gej baigaa vzeerei ard tvmen min

Avatar

RAVDAN 2012-10-11 202.179.24.101

XOORXII ERXEMBAYAR. B.NARANXYYTEI EN ZEREGTSEXGYI BOL TYYND XUNIULCHIX GEED BAIGAA YUM.

Avatar

2012-10-11 124.158.65.157

БААСАНДОРЖОО ИНГЭЖ ХЭЛЭХГҮЙ БОЛ СУМЬЯАБАЗАР ЧИНИЙ ТООСЫГ ГӨВЖ, АРЬСИЙГ ЧИНЬ ХУУЛАХ ГЭЭД БАЙНА УУ

Avatar

зочин 2012-10-11 202.179.20.195

энэ эрхэмбаяр гэдэг нөхөр дахиад өрсөлдөхөөс айгаад байгаа юм байлгүй дээ

Avatar

2012-10-11 182.160.22.231

эрхэмбаяр нь дээрдээ эрхбиш мэрэгжил боловсролтой төрийн ажлын туршлагатай нөгөө бөх нь банкны мөнгөө арвижуулах бизнессээ арвижуулахаас цаашгүй

Avatar

2012-10-11 202.55.182.82

угаасаа энэ тэнэг сумьяабазар яаж их хурлын гишүүн болж чадах юм бэ? Түүний дэргэд Эрхэмбаяр бол жинхэнэ халуун чулуу долоосон хатуужсан улс төрч. хийж чаддаг юмаа хийгээд яв л даа, бөхөө.

Avatar

2012-10-11 119.40.100.99

***** ERHEMBAYRIIG TORIIN ERHIIG LUIVARDAH GESNII NI TOLOO SHOROND HIIJ SHOND DUUJIL

Avatar

2012-10-11 202.55.182.82

тэнэг бат үүл энэ баасандоржид албан тушаал өгч байгаа гэсэн. тэгсэн энэ тэнэг нь тохиролцоогоо буцаагаад мурьчихдаг байна ш дээ. хөөрхий өөрийн боловсон хүчин байхгүй чинь ийм л юманд хүргэнэ шүү дээ.хэ хэ

Avatar

2012-10-11 202.55.182.82

тэнэг бат үүл энэ баасандоржид албан тушаал өгч байгаа гэсэн. тэгсэн энэ тэнэг нь тохиролцоогоо буцаагаад мурьчихдаг байна ш дээ. хөөрхий өөрийн боловсон хүчин байхгүй чинь ийм л юманд хүргэнэ шүү дээ.хэ хэ

Avatar

2012-10-11 202.55.182.82

тэнэг бат үүл энэ баасандоржид албан тушаал өгч байгаа гэсэн. тэгсэн энэ тэнэг нь тохиролцоогоо буцаагаад мурьчихдаг байна ш дээ. хөөрхий өөрийн боловсон хүчин байхгүй чинь ийм л юманд хүргэнэ шүү дээ.хэ хэ

Avatar

өаө 2012-10-11 202.179.24.175

Эрхэмээ юу болоод байна даа нөхөр минь

Avatar

өаө 2012-10-11 202.179.24.175

Эрхэмээ юу болоод байна даа нөхөр минь

Avatar

2012-10-11 203.194.115.43

Sumyabazar oligtoi hund oilguulhaar yum yarij chadahgui,bolovsrol muutai boh hun ingej amitni doog bolj baihaar ….chaddag yumaa hiimeer yum.getel bas komunist namd ilseed handiv gedeg nereer Hurleed ovoo heden yum atguulchihsan..hetsuu bna shuu,humuusee?

Avatar

2012-10-11 125.135.137.137

Tanai 2 bayanzurhed em ni eree shoronluu ashuul gej baihad hutsalgui ajilaa hii ***** mini songuuliin horoonii ajild hushuugaa buudur gichiinii alnaad unasan pizdaaa mini

Avatar

2012-10-11 202.126.89.159

Sumiyabazar n tuluu yu

Avatar

2012-10-11 202.179.20.228

Altan gadas madasn ch yuchiv kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж