Химийн технологийн салбарынхан санал солилцжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Химийн технологийн салбарынхан санал солилцжээ

Монгол Улсад үйлдвэрлэлийн томоохон нэг салбар болох химийн технологийн үйлдвэрлэлд хэрэгтэй шийдлүүдийн талаар энэ салбарын мэргэжилтнүүд болон төр засгийн удирдлагууд хэлэлцжээ. Тодруулбал, Зэс хайлуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болж, санхүүжилтээ хүлээж буй гэнэ. Нүүрсний органик массыг шингэн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэлийн өргөн боломжтой гэж мэргэжилтнүүд онцолсон бөгөөд эрдэмтийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай талаар саналаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл "Эрдэмтэд та бүхэн олон жилийн судалгааны ажлынхаа үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төслөө боловсруулж, гаргаж ирэх хэрэгтэй. Монгол улс өнөөдөр наймаа арилжаа хийдэг бус үйлдвэрлэж бүтээдэг улс болох шаардлагатай байна. Шинэ засгийн газар ийм бодлого барьж ажиллана” хэмээн хэлэв. Энэ нь 10 дугаар сарын 20-нд Үйлдвэр эрхлэгчдийн хоёрдугаар чуулганыг угтаж зохион байгуулсан салбар зөвөлгөөн бөгөөд ийнхүү хуралдсанаар салбарын хөгжлийн хөтөлбөр төслийг тодорхойлох ажлын хэсэг ажиллуулж, маргааш асуудлаа нэгтгэж ярилцахаар болсон байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж