Барилгаас хүн унаж, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Барилгаас хүн унаж, нас баржээ

Барилгын ажилтан долоон давхар барилгын хоёр давхраас унаж, нас барсан хэрэг өнөөдөр өглөө гарчээ. Тодруулбал, тэрээр өглөөний 10.30  цагийн үед Баянгол дүүрэгт байрлах 40 дүгээр сургуулийн хойно баригдаж байсан барилгаас унаж, амиа алдсан байна.

Одоогоор тус газрыг цагдаагийнхан хамгаалалтандаа авч, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэргэжилтнүүд хавсран ажиллаж байгаа бөгөөд талийгаачийн тухай мэдээлэл тодорхойгүй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж