Аделийг ээж болох бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа бол…
People сэтгүүл “Адель хамгийн сайн ээж болно” гэсэн хэмээн бичсэнийг Дейли Ньюс онцолжээ. Ээж болох бэлтгэлийнхээ хажуугаар уран бүтээлээ амжуулж байгаа дуучин бүсгүй хамгийн сүүлд алдарт Жеймс Бондын сүүлийн цувралын дууг дуулж, фэнүүддээ бэлэг бариад амжсан. “Skyfall” сонсогчдын хүртээл болсноос хойш аравхан цагийн дараа chart-уудыг тэргүүлж эхэлсэн нь сүүлийн үед хөгжмийн ертөнцийн шуугиант мэдээллийн нэг болоод байна.
Э.АНХТУЯА