
Цэвэр агаар сан нь Мянганы сорилтын сангаас АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх зургаан төсөл, хөтөлбөрийн нэг нь юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын Цэвэр агаар тусгай сан мөн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дээр дурдсан дуулианаас үүдээд ижил зорилготой хоёр байгууллагын ижил нэртэй сан, төслийг андууран, Мянганы сорилын сангийн төслийн хөрөнгөөс шамшигдуулав уу, Засгийн газрын тусгай сан уу гэсэн эргэлзээ төрж магадгүй байгаа аж. Одоо үүсээд байгаа асуудал нь Мянганы сорилын сангийн төслийн санхүүжилт шамшигдуулсан тухай хэргийг шалгаж байгаа бөгөөд энэ нь Засгийн газрын харьяа Цэвэр агаар сангийн үйл ажиллагаатай огтхон ч хамааралгүй юм байна.