Венесуэлийн төрийн тэргүүнийг тодруулах ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 7-нд болж, ерөнхийлөгч Уго Чавес 54 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр ирэх зургаан жилийн хугацаанд төрийн эрх барилцах өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн бөгөөд өчигдөр дэд Ерөнхийлөгчөөр өөрийн зөвлөх, Гадаад Хэргийн сайд асан Николас Мадурог томилсон байна. Өдгөө 49 настай Николас Мадуро Гадаад хэргийн сайдаар 2006 оны наймдугаар сараас ажиллаж эхэлсэн байна.
Б.АНХТУЯА