Жастин Бибер тоглолтынхоо бичлэгийг алджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Жастин Бибер тоглолтынхоо бичлэгийг алджээ

Дэлхийн дуу, хөгжмийн ертөнцийн хамгийн залуу оддын нэг Жастин Бибер өнгөрсөн мягмар гаригт Вашингтонд болсон нэгэн тоглолтынхоо үеэр дараагийн тоглолтдоо ашиглах байсан видео бичлэгүүдээ хулгайд алджээ. Нэрт дуучны 29000 сонсогч фэнүүд нь хүрэлцэн ирсэн уг тоглолтын үеэр Жастин   эд зүйлээ алдсан талаар түүний менежер Twitter-ээр мэдээлжээ. Жастин Вашингтоны Такома хотод болсон энэ тоглолтынхоо талаар өөрөө ямар нэгэн мэдээлэл хараахан хийгээгүй байна. Такомагмийн цагдаагийн газар хэргийг мөрдөн шалгасан ч одоогийн байдлаар хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж