Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн малчин Норовын Равдангийн гуурст хар алаг. Монголын түүхэнд Хөхөө Намжилын “Жонон” харын домгоос хойш гуурстай адуу гуравхан төрсөний хоёр нь говь нутагт төржээ. Түүнийг нэг энэхүү алаг морь 1958 онд Гурвантэс суманд төржээ. Шүдлэн наснаас нь Ш.Жааханмаамуу сурган унаж, унах болгонд бусгадаг, өдрийн турш явахад цуцдаггүй, хоёр талын сугандаа дөрвөн хуруу дэрс явуулахад саадгүй ордог гуурстай байжээ. Энэ хар алаг морь 24 насалжээ.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN