Үндэстний үзэлтнүүд ГИХАЭГ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Үндэстний үзэлтнүүд ГИХАЭГ-тай хамтарна

Монголын үндсэрхэг үзэлтний холбоо гэгдэх “Хөх монгол бүлгэм”, “Гал үндэстэн” холбоо, “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” нэртэй төрийн бус байгууллагууд “Шинэ дэлхий" телевизтэй хамтран Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын удирдлагуудтай уулзалт хийжээ. Дээрх төрийн бус байгууллагууд уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагаатай танилцан, мөн ард иргэдээс өөрсдийн хүлээн авсан мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тус уулзалтад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Тамгын дарга Б.Баттулга, Хяналтын хэлтсийн дарга Л.Батсүх, ахлах мэргэжилтэн Н.Дуламсүрэн, Хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Энхбаяр нар оролцож,  Монгол Улсад оршин сууж байгаа гадаад иргэдийн албан ёсны тоо баримт болон байгууллагын үйл ажиллагаа, гадаадын иргэдэд тавьж байгаа хяналт шалгалт, тэдний хууль бус үйлдэлд ногдуулсан захиргааны арга хэмжээний талаар танилцуулан цаашид хамтран ажиллах боломжтой тухай тохиролцжээ.

 Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж