Ерөнхий аудитор Ч.Раднааг чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий аудитор Ч.Раднааг чөлөөлөв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас 11.00 цагаас эхэлсэн юм. Эхний асуудал Монгол Улсын ерөнхий аудитор Ч.Раднааг албан тушаалаас нь чөлөөлөх тухай байв. Гишүүдээс асуулт гарсангүй, санал хэлцгээлээ.

Гишүүн С.Эрдэнэ “Улсын хяналтын хэрэгжүүлдэг гол байгууллага болох энэ байгууллагад хариуцлагатай ажилах ёстой” гэж байв. Гишүн С.Дэмбэрэл “Төрд ажиллж байсан хүмүүсийг чөлөөлөхдөө өөрийг нь байлцуулж, хүн ёсны хувьд талархал илэрхийлдэг байх ёстой. Өөрөө байхгүй болохоор асуух зүйл гарахгүй байна. Ордонд зочилж байгаа хүмүүст талархал илэрхийлж болдог юм чинь төрдөө ажиллаж байсан хүнд талархал илэрхийлж байх ёстой” гэлээ.Үүний дараа санал хураалт явуулахад 66,7 хувийн саналаар Ч.Раднааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Одоо орны хүнийг томилох асуудал хэлэлцэх гэж байна. А.Зангадыг ерөнхий аудитороор томилохоор хэлэлцэх юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж