Chuhal.mn сайт тусламжийн гараа сунгалаа

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Chuhal.mn сайт тусламжийн гараа сунгалаа

Chuhal.mn сайтын нэг жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа билээ.
Бид энэхүү ойн хүрээндээ хэд хэдэн ажил зохион байгуулсан.

Тодруулбал оюуны өмчийн чиглэлээр ажиллаж Дэлхийн фото зургийн томоохон агентлагуудын нэг World Press Photo-гийн  2012 оны Дэлхийн шилдэг фото зургуудыг албан ёсны онцгой эрхтэйгээр авч уншигчиддаа хүргэсэн бол энэ удаа нийгэмд тустай арга хэмжээ зохион байгууллаа.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ өдрүүдэд нийгмийн эмзэг давхрагынханд тусламжийн гараа сунгаж Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байдаг Цагаан давааны хогийн цэгээс амьдралаа залгуулдаг хүмүүст дулаан хувцас, багачуудад нь бэлэг бэлэглэлээ.

Энэхүү хогийн цэгт амьдардаг хүмүүс нь бичиг баримтгүй, ямар нэгэн тусламжинд хамрагдаж чаддаггүй бөгөөд бидний бэлэглэсэн сэтгэлийн хандив дулаан хувцас нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр хүмүүс ч дулаан хувцас бэлгэлсэнд баярласан талархсанаа илэрхийлж, буяны үйлс тань улам дэлгэрэхийг ерөөж байлаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж