Монгол улс нь газрын баялаг ихтэйгээрээ гадаадын хөрөнгө оруулагчдын дунд нилээд фантази төрүүлж байна. Энэхүү их баялгийг хариуцлагатайгаар олборлох, боловсруулах зэрэг нь тухайн улсын хувьд тавигдаж буй асуудал юм.
Юрген Кал, Улаанбаатар хот
Ухаалаг тендер
“Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нь “Эрдэнэс МГЛ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн охин компани юм. “Эрдэнэс МГЛ” Монгол Улсын хуульд заасны дагуу 15 стратегийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эзэмшдэг компани. Аж ахуйн нэгжийн хувьд бол төслийг боловсруулагч болон хэрэгжүүлэгч. Гадаадын Joint Venture компани болох Англи-Австралийн концерн “Рио Тинто” компанийн захирлаар Энэбиш нь 2009 онд ажиллаж байхдаа одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн өндөрт тооцогдож буй 13 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг оруулахад хамтран ажилласан. “Рио Тинто” “Оюутолгой” ХК-ийн нийт хувьцааны 66 хувийг эзэмшдэг. Зэс болон алтны нөөцөөрөө дэлхийд тэргүүлж буй Оюу толгой (яст мэлхий толгод) олборлолт нь 2012 оноос эхлэнэ. Энэбиш гэгч энэхүү топ менежер дахин олны дунд яригдаж эхэллээ. Энэ удаад харин 2010 онд байгуулагдсан хэмжээ болон бүтцийн хувьд 2-р дугаарт орох томоохон компанийн удирдлагыг гартаа авч ажиллаж байна. Оюутолгойгоос баруун хойд зүгт байрлах Тавантолгойн энэхүү орд нь зургаан тэрбум коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөцтэй бөгөөд түүнийг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөг тэрээр Засгийн газарт түргэн хугацаанд зураглан гаргасан. Баруун талбайг гадаадын хөрөнгө оруулагчдын консорциумд өгөх бол зүүн талбайд Австрали-Германы хамтарсан байгууллагатай хамтран “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолтын ажлыг эхлүүлсэн байна. Энэбиш нь улс төрийн ямаршуухан ярвигтай хэцүүхэн талбарт ажиллаж байгаагаа мэдэж байгаа бөгөөд түүнийгээ цөөхөн хэдхэн үгээр хөгжлийн өнөөгийн байдал таатай бус байна гэж илэрхийлсэн. Өнгөрсөн зун Монгол Улсын Засгийн газар сонгон шалгаруулалтыг хийхдээ Хятад, Орос болон АНУ-ын саналуудыг авч хэлэлцсэн нь Япон болон Өмнөд Солонгосын талуудаас эсэргүүцсэн мэдэгдэл хийхэд хүргэсэн. Хоёр дахь удаагийн шалгаруулалт нь АНУ-ын “Peabody Energy” Corp. болон Хятад улсын “Shenhua Energy” Co. компаниудын хооронд явагдах эсэх нь хараахан тодорхойгүй байна.
Шийдвэр гарахгүй удах тусам Энэбишийн удирдаж буй компанийн төлбөр нэмэгдэж байна. Олон улсын хэмжээнд хувьцааны борлуулалтын асуудлыг Голдман Сакс (АНУ) ба Дойче Банк (Герман) нар консорциумын удирдагчаар ахлан ажиллахаар болсон бөгөөд 2011 он гэхэд нийт хувьцааны 30 хувийг борлуулснаар гурван тэрбум ам.доллар олох төлөвлөгөөтэй байсан хэдий ч баруун талбайн асуудлыг шийдээгүйн улмаас асуудал хойшлогдсон хэвээр байна.
Ийнхүү төлөвлөсөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй банкны зээл болон урьдчилгаа төлбөрийн хэлбэрээр шийдвэрлэж байна. Ингэхдээ 200 км зайд
байрлаж буй Хятадын худалдан авагчидад нийлүүлж буй нүүрсний үнийг буулган борлуулж байна.
Монгол орон гурван сая хүн амтай бөгөөд Герман, Швейцарь болон Австри улсын нийт газар нутгаас гурав дахин том газар нутагтай. Энэхүү орноор явж ажиглалт хийхэд доорхи сэтгэгдэл төрсөн юм.
Эдийн засгийн огцом өсөлт ба сайн сайхан амьдралын нөхцөлүүд Монгол оронд байгалийн үзэгдэл мэт гэнэт буюу асар богино хугацаанд бий болсон. Ази тивд орших энэ орон нь хоёр эсрэг тэсрэг туйл болох өндрөөр тавигдсан зорилтууд ба ядуурлаар тодорхойлогдож байна. Нийт хүн амын 1/3 нь өдөр бүр амьд үлдэхийн төлөө тэмцэн амьдарч байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах орчин үеийн өндөр байранд “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв оффис байрладаг бөгөөд тэнд л газрын баялгийн монополийн хүрдийг эргүүлж байна. 2011 онд 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирснээр нийт гадаадаас шууд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 38 тэрбум ам.доллар болж өссөн үзүүлэлтэй байна. Энэ нь тухайн жилийн Монгол улсын ДНБ-нээс дөрөв дахин их дүн юм. Оросын неоклассик загварын өнгөлөг будаг бүхий байшинд төв бирж байрладаг бөгөөд Лондонгийн мэргэжилтэнгүүдтэй хамтран үйл ажиллагаагаа сайжруулахаар ажиллаж байгаа хэдий ч халуурлын өвчинд хараахан нэрвэгдээгүй байна. Монголын бирж нь хоёр тэрбум долларын хэмжээтэй ба 400 гаруй дотоодын компаниудын хувьцааг эргэлтэд оруулдаг үзүүлэлтээрээ дэлхийн зах зээл дээр хамгийн жижигт тооцогдож байна. Хоногт 100 сая төгрөг буюу 100.000 ам.доллараас бага дүн бүхий хувьцаа эргэлтэд ордог.
Хямд сонгуулийн бэлэг
Монгол Улсын Их сургуулийн эдийн засгийн профессор Батмөнх хэлэхдээ: Шинэ үеийн хоёр дахь бүхэл бүтэн системийн шилжилтээ бид үзэж байна. Эхний үе нь зах зээлээс үл хамаарах өөрөө өөрийгөө хангадаг нүүдэлчиний нийгмээс Москва-ийн удирдлага дор үсрэнгүй социализмыг бүтээн байгуулах үе буюу энэ нь 70 жил үргэлжилсэн. Хоёр дахь нь 1990 онд тайван замаар ардчиллыг үүсгэн байгуулж, зах зээлийн эдийн засагт шилжсэн үе юм. Гэхдээ Монгол орон «Minegolia» болсноос үүдэн аж үйлдвэржсэн орнууд ялангуяа хөрш зэргэлдээх орон Хятадын шуналыг хөдөлгөж байгаа бөгөөд энэ нь өөрийн гэсэн динамикийг үүсгэж байна. Учир нь Монгол орон нүүрс, зэс, алт, уран, молибден болон ховор металлуудаар баялаг орон юм. Нийслэлд хүрэлцэн ирсэн хүн бүхэнд хурднаар өөрчлөгдөж буй хотын өнгө төрх, баян тансгийг харуулж буй багахан тооны хүнийг хамарсан давхарга буюу аажмаар худалдан авах чадвар нь сайжирч буй дундаж давхарга ажиглагдаж байна. Үүнийг статистикийн тоон үзүүлэлт ч харуулж байна: ДНБ нь 2001 онд ойролцоогоор 1,3 тэрбум долларт хүрч байсан бол 10 жилийн дотор зургаа дахин өссөн дүнтэй байна. 2011 онд эдийн засгийн өсөлт 17,3 хувиар өссөн дүнтэй гарсан нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хоёр дахь удаагийн томоохон амжилт хэдий ч энэ нь Хятад руу илүүтэйгээр газрын баялгийг экспортлож байгаатай уялдаатай болно. Үсрэнгүй хөгжлийн сүүдэртэй тал нь гэвэл нийгэмд үүсч буй бухимдал ба дэлхий дахинд буюу үүнээс үүдэн Хятад оронд ч нүүрлээд байгаа эдийн засгийн уналтаас гарах аюулын харанга юм. Гурван жилийн өмнө дэлхийн хэмжээнд гарсан санхүү эдийн засгийн хямралын нөлөө мөн л Монголд үр дагавраа харуулсан. Эдийн засгийн хөгжлөөс хүлээж байсан хүлээлт нь харагдахгүй байгаагаас үүдэн иргэд нь бухимдаж, зөвхөн өөрөө өөрийгөө баяжуулах гэж гарч ирж байна гэж улстөрчдөд итгэл алдарсан байдал ажиглагдаж байна. Энэхүү итгэл алдсан байдлын үр дүн нь өнгөрсөн зургадугаар сард явагдсан сонгуулиас харагдаж байна. Тэргүүлэгч хоёр нам нь Засгийн газрыг дангаараа байгуулах хэмжээний суудлыг авч чадсангүй. Учир нь ихээхэн тооны сонгогчид сонгуульд оролцоогүй ба оролцсоны хүний нэлээд хувь нь сөрөг хүчнүүд хамтран байгуулсан Шударга ёс эвсэлд саналаа өгсөн байна.
Хурдацтай өсч буй эдийн засаг нь аюулд өртөх магадлал өндөртөйг Дэлхийн банк болон IMF сонгуулийн өмнө сануулсаар ирсэн. Түүнчлэн тэд инфляцийг өсгөж буй хялбархан мөнгө олох бодлогын талаар Чингис хааны үр удамд хэлж «морьдынхоо амгайг татах» хэрэгтэй гэж зөвлөсөн. Энэ асуудалд мөн Монголын эдийн засагчид хүртэл нэлээд шүүмжлэлтэй хандан дуу хоолойгоо хүргэж байсан. Профессор Батмөнх гуай үүнийг «election economy» буюу сонгуулийн эдийн засаг гэж нэрлэж байна. Тэрээр удаан хугацаанд тогтвортой эдийн засгийн хөгжлийн бодлого бус харин чиг дараагийн сонгуульд чиглэгдсэн бодлого баримталж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн хүрээнд хүний хөгжлийн сан бий болсоноор гадны гэнэтийн цочролд нэрвэгдэхгүй байх боломжтой юм гэж Батмөнх гуай үзэж байна. Тэрхүү сангаас боловсрол, дэд бүтэц болон нэмүү өртөг илүүтэйгээр шингэх боловсруулах үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж тэрээр үзэж байна. Үүний тулд төсвийн хөрөнгийг бүрдүүлэх ёстой болохоос 2011 онд ДНБ-ний 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг сонгуулийн бэлэг буюу нийгэмд үүссэн бухимдалыг дарахад зориулан хулгайлах ёсгүй юм гэсэн.
Европчууд ямар ч үүрэг рольгүй байна
Онгоцны буудлаас хотын төв орох зам дагуух рекламны том том самбаруудыг харахад өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн борлуулагчаас бусад европчууд энэхүү алсагдсан зах зээлд ямар ч үүрэг рольгүй болох нь ажиглагдаж байна. Тэргүүлэх уул уурхайн компаниуд нь Орос, Канад болон Австралиас гаралтай бол
дийлэнх тоног төхөөрөмж нь Япон, Өмнөд Солонгос болон Хятадаас ирж байна. Хөрш зэргэлдээх хоёр орон нь Монгол Улсыг хэрхэн гартаа атгаж байгаа нь газрын баялгийг шинэчилсэн «Great Game» хувилбар ба төв ази дахь стратегийн нөлөө зэрэг асуудлын хүрээнд АНУ-н засгийн газар дипломат шугамын хүрээнд үзүүлж буй чармайлтуудаас ажиглагдаж байна.
Орос орон хоёр залууртай. Нэг нь социализмын үеэс үүдэлтэй Монголын төмөр замын 50 хувийн эзэмшил. Москва үүнийгээ өгөхийг хүсэхгүй байгаа. Үүнээс илүүтэйгээр нилээд эмзэг өртөмтгий асуудал гэвэл Оросын газрын тосны бүтээгдэхүүн буюу шатахуун бараг бүхэлдээ Оросоос харъяат байгаа байдал буюу нэмэлт хэлбэрээр хангагдаж буй цахилгааны асуудал юм. Ингэснээр цахилгааны оргил ачааллын үед сааталгүй цахилгаанаар хангагдаж байна. Гэхдээ Засгийн газраас шинэ усан цахилгаан станц болон салхин парк барих томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нөгөөтөйгүүр Монгол Улсын эдийн засаг Хятадаас хамааралтай байгаа асуудал нь улам нь өсөн нэмэгдэж байгаа бөгөөд түүнийг эсэргүүцэх боломжууд багатай байна. Энэхүү ухаан алдуулсан байдал нь хөрш оронтойгоо хэрхэн солиотой юм шиг харьцаж байгаагаас үүдэлтэй. Нэг талаас эдийн засгийн өсөлтөд хэрэгтэй импульс нь Хятадаас ирж байна. Нөгөө талаас нийт экспортын 92 хувь нь Хятад руу чиглэж байгаа бол нийт гадаадын хөрөнгө оруулалтын 40 хүртэлх хувь нь буюу хамгийн томоохонд тооцогдох хөрөнгө оруулагч орон нь Хятад юм. Үүнээс үүдэн залуу монголчууд англи хэлний дараагаар буюу орос хэлний өмнө хятад хэл сурахаар сонгож байгаа нь асуудал ямар байгааг илэрхийлж байна.
Гадаад иргэдийн тоо ихсэхээс үүдсэн айлт
Нэг талаас хэн нэгнээс хамааралтай байх гэдэг нь түүхийн хувьд байсан хуучны таагүй дурсамжийг сэргээснээр Хятадын дарангуйллын эсрэг бодлогыг бий болгож байна. Зарим тохиолдолд рефлекс хэлбэрийн үйлдэл хийж байгаа нь улс төрийн шийдвэрийн тогтвортой байдалд эргэлзээ төрүүлэхүйц байна. Саяхан сонгуулийн өмнө Өмнөговь аймагт нүүрс олборлох лицензтэй Хятадын хөнгөн цагаан үйлдвэрийн “Чалко” компани өөрийн охин компани болох Канадын “Ivanhoe” руу гараа сунгасан байна. “South Gobi Resources”–ийг худалдан авах энэхүү асуудлыг зогсоох үүднээс Монгол Улсын Их хурал гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад баримтлах журам дээр маш хурдан өөрчлөлтийг оруулсан.
“Эрдэнэс Тавантолгой”-н захирлын хувьд эдийн засгийн сонирхлыг улс төрийн гарч болох шийдэлтэй байнга харьцуулан хянаж бодож байдаг уу гэдэг асуултад Энэбиш хариулсангүй. Ярилцлага улс төр рүү хандахад Энэбиш найрсгаар инээмсэглээд «No comment» буюу тайлбар өгөхгүй гэж хариулж байсан. Сонгуулийн дараагаар албан ёсоор Тавантолгойн баруун талбайг энэ оны сүүлч гэхэд эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн нь түүний хувьд таатай мэдээ байсан болов уу. Харин үүний эсрэг таатай бус байдал бий болох магадлал нь иргэдийн дуу хоолой буюу үндсэрхэг үзлийг төлөөлж буй намууд нэгдэн Шударга ёс эвсэл болж Монгол Улсын их хуралд өөрийн төлөөлөлтэй болсон байдал юм.