“Playboy” Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Playboy” сэтгүүлийн Монгол дахь анхны дугаар хэвлэгдэн гарчээ. Дэлхийд брэнд болтлоо алдаршсан энэ сэтгүүл 60 жилийн түүхтэй. Өнөөдөр тус сэтгүүл эрчүүдэд зориулсан сэтгүүлүүдээс борлуултаараа нэгд жагсдаг. Дэлхийн сая сая эрчүүдийн номер нэг сэтгүүл нүцгэн хүүхний зургаар нүүр хуудсаа чимдэг ч хэзээ ч садар самууныг сурталчилж байгаагүй юм.
 “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ онцолжээ. Тус сэтгүүлийн анхны дугаарт “Playboy” сэтгүүлийн ерөнхий редактор Хью Марстон Хефнерийн  монголчуудад илгээсэн мэндчилгээ, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын  “Гамлет” 30 жилийн дараа хэрхэн тайзнаа тоглогдох талаар сонирхолтой материалыг дэлгэн, олимпийн хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ амжилтынхаа амтыг хуваалцжээ.  Түүнчлэн анхны дугаарын зочноор хотын мэр, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл уригдаж, хувийн амьдралынхаа тухай сонирхолтой яриа өрнүүлжээ. Холливудын сэтгэлд хоногшсон топ арван төмөр хүлгийг танилцуулсанаас гадна Холливудын од, 75 настай жүжигчин Жек Никольсон өөрийн шуурга мэт өнгөрсөн амьдралаа “Playboy”-д дэлгэсэн гээд энэ удаагийн дугаарт олон сонирхолтой ярилцлага, зөвлөмж, нийтлэлүүд багтжээ.

Эрчүүд ээ, Монгол “Playboy”-г заавал уншаарай.

Г.ДАША                                                                                                                                                                                                                                                                 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж