
“Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ онцолжээ. Тус сэтгүүлийн анхны дугаарт “Playboy” сэтгүүлийн ерөнхий редактор Хью Марстон Хефнерийн монголчуудад илгээсэн мэндчилгээ, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын “Гамлет” 30 жилийн дараа хэрхэн тайзнаа тоглогдох талаар сонирхолтой материалыг дэлгэн, олимпийн хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ амжилтынхаа амтыг хуваалцжээ. Түүнчлэн анхны дугаарын зочноор хотын мэр, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл уригдаж, хувийн амьдралынхаа тухай сонирхолтой яриа өрнүүлжээ. Холливудын сэтгэлд хоногшсон топ арван төмөр хүлгийг танилцуулсанаас гадна Холливудын од, 75 настай жүжигчин Жек Никольсон өөрийн шуурга мэт өнгөрсөн амьдралаа “Playboy”-д дэлгэсэн гээд энэ удаагийн дугаарт олон сонирхолтой ярилцлага, зөвлөмж, нийтлэлүүд багтжээ.
Эрчүүд ээ, Монгол “Playboy”-г заавал уншаарай.
Г.ДАША