“Тавантолгой төслийг эхлүүлсэн, дээр нь Засгийн газрын даалгаврыг биелүүлсэн гэж бодож байна. Төрийн өмчит компани гэхэд харьцангуй хурдтай, төлөвлөгөө ёсоор явсан боловуу гэж найдаж байна. Бусад хүмүүс юу гэхийг мэдэхгүй” хэмээн тэрбээр "Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Б.Энэбиш өнөөдөр 11.00 цагт ажлаа хүлээлгэж өгөх юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлыг томилдог бөгөөд ТУЗ өнөөдөр Б.Энэбишийн ажлаас гарах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх юм байна. Түүний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байна.
Монголын стратегийн орд газруудын төрийн мэдлийн хувийг хариуцан ажилладаг "Эрдэнэс Тавантолгой" компанийг 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр байгуулсны маргааш нь Б.Энэбиш захирлаар нь томилогдож байсан юм. Мөн стратегийн орд газруудыг хариуцан ажиллах охин компаниудыг тус тусад нь байгуулах болсны дагуу "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулахад Гүйцэтгэх захирлыг албыг хавсран хашиж байгаад 2010 оноос "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирлаар ажиллах болсон юм.