
Нийслэлийн гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагаас НЗДТГ-ын А зааланд болох ажээ. Хурлаар гэмт хэргийн нөхцөл байдал, замын ачааллыг зохицуулах талаар хийж байгаа ажлын талаар хэлэлцэх аж. Түүнчлэн 14:00 цагаас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болох юм байна. Энэ хурлын дараа буюу 18.00 цагаас Хотын дарга Э.Бат-Үүл Гандангийн дэнжийн гэр хороололд ажиллах ажээ.
Б.МАРАЛ