Төсвийн хуулийн эхний хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Төсвийн хуулийн эхний хэлэлцүүлэг болно

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ.

10.00 цагаас:

1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудал:

  • Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох саналыг УИХ-ын дарга З.ЭНХБОЛД танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

2.”Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна

3.Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.

4.Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ танилцуулна.

5.“Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл:

  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

6.“Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.ГАРАМГАЙБААТАР танилцуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж