Бернардо Бертолуччи кинематографийн хөгжилд оруулсан хувь нэмрийнхээ төлөө Европын кино академийн (EFA) хүндэт шагналаар шагнагдах болсон тухай акхадемийн сайтад өгүүлсэн байна.
Бертолуччи уг шагналаа EFA-ийн жил тутмын шагнал гардуулах 25 дахь ёслол дээр гардан авах юм. Уг ёслол энэ жилийн арванхоёрдугаар сарын 1-нд Мальтад болох ёстой. Академийн хүндэт шагналтнаар Хелен Миррен тодорсон тухай өмнө нь мэдээлсэн байлаа. Шагнал авах киноны жагсаалтыг ирэх сарын эхээр зарлах гэнэ.
Бертолуччийн найруулагчийн анхны бүрэн хэмжээний "La commare secca"кино нь 1962 онд хийгджээ. Тэр дөнгөж 21 настай байсан юм. Түүний кинонуудыг олон тооны нэр хүндтэй шагналд дэвшүүлж байв. "Il conformista" киног нь 1970 онд анх Оскарын шагналд дэвшүүлж байсан юм.
Бертолуччийн "The Last Emperor" кино 1987 онд Америкийн кино академийн есөн шагналд нэр нь дэвшин номинац бүрээр Оскар авч байв.