Жорж Клуни буян үйлдэв

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Жорж Клуни буян үйлдэв

Холливудын хамгийн тачаангуй эрчүүдийн нэгт зүй ёсоор багтдаг жүжигчин Жорж Клуни найз бүсгүй Стэйси Кейблерийн хамтаар Нью-Йорк хотноо “Il Mulino” хэмээх Итали ресторанд романтик оройн зоог барьсан байна. Өдгөө 51 настай алдарт жүжигчин найз бүсгүйнхээ хамтаар ресторанаас гарч яваад ойролцоо байрны гадаа унтаж байсан нэгэн эрийг хараад хажуугаар нь зүгээр өнгөрч төвдөлгүй, түүнд мөнгө өгчээ. Дурлалдаа шатан, хайрандаа бялуурч яваа жүжигчин Жорж Клуни гадаа унтаж байсан эрийг эелдгээр сэрээн, хэдэн үг солиод явахдаа ийнхүү мөнгө өгсөн байна. Магадгүй өөртэй нь ойролцоо насны эр мөнгөгүйн улмаас гадаа унтаж байгаа нь Жорж Клунигийн сэтгэлийг өвтгөсөн бололтой. Харин түүнийг ийн буян үйлдэж байхыг хосуудыг дагаж явсан адтай папараццичид алдалгүй хальсандаа буулгажээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж