“Ээж хайрхан”-ы гурван тусгал

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

“Ээж хайрхан”-ы гурван тусгал

Хүн бүрийн харах өнцөг, юмсыг хүлээн авах тусгал нь харилцан адилгүй. Тэр дундаа уран бүтээлчдийн хувьд нэг зүйлийг өөр өөр арга, хэлбэрээр дүрсэлдэг нь урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг. “Max Mall” дахь “976” уран зургийн  галерейд нээгдсэн “Ээж хайрхан” үзэсгэлэн говь нутаг гурван уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн буусныг харуулжээ.

Зураач Л.Ганболд, Ц.Болд, Францын уран бүтээлч Алайн Ричард нар өнгөрсөн найм, есдүгээр сард  Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгаар аялж, байгалийн үзэсгэлэн, тал нутгийн их орон зайг урлангаа болгон буудаллажээ. Тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг тэд байгаль урланд туурвисан байна. Өөрөөр хэлбэл, тухайн агшны сэтгэгдэл, мэдрэмж нь бийрийн үзүүрээр өнгө будаг алаглан үзэгчдэд хүрч буй юм. Тэд байгалийн нэг дүр зургийг өөр, өөрийн арга барилаар гурван өнцгөөс харуулсан нь үзэсгэлэнгийн онцлог аж.

“Ээж хайрхан” үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж