Рианна “AMA”-д нэр дэвшигчдийг хошуучлав

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Рианна “AMA”-д нэр дэвшигчдийг хошуучлав

Америкийн алдартай хөгжмийн наадмуудын нэг “AMA” буюу “American Music Award” наадмыг зохион байгуулагчдаас энэ жилийн шалгаруулалтын товыг ирэх 18-ны пүрэв гаригт хэмээн зарлаж, нэр дэвшигчдийг  танилцуулжээ. “AMA” наадам ирэх долоо хоногт Лос-Анжелес хотноо “Nokia” театрт болох ба нийт 20 номинацид шагналтнуудыг тодруулах юм.  Энэ удаагийн наадамд өрсөлдөгчдөөс поп дуучин Рианна болон рэппэр Ники Минаж нар олон номинацид нэр дэвшиж бусдыгаа хошуучилсан байна.

“AMA” наадмын гол номинациудад нэр дэвшигчдийг танилцуулъя.

Оны шилдэг уран бүтээлч: Канадын дуучин Жастин Бибер, рэппэр Дрейк, Америкийн поп-рок “Maroon 5” хамтлаг, дуучин Кэти Перри, Барбадосын дуучин Рианна

Оны шилдэг шинэ уран бүтээлч: Герман гаралтай Америк рэппэр J. Cole, Белги-Австралийн дуучин Готье, Канадын дуучин Карли Рей Жепсен, Их Британийн поп “One Direction” хамтлаг гэх мэт.

“American Music Award” наадам энэ жил 40 жилийн ойтойгоо золгож байгаа бөгөөд наадмын ёслолын ажиллагаа болон нэр дэвшигчдийг тодруулах торгон агшинг Америкийн “ABC” телевиз шууд дамжуулан үзүүлэх юм байна. Түүнчлэн уг хөгжмийн наадам ямар нэгэн хөтлөгчгүй байх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж