Анодын удирдлагуудыг хэзээ шүүх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Анодын удирдлагуудыг хэзээ шүүх вэ?

Хувьцаа эзэмшигч 1200 гаруй хүнийг  хохироосон гэх “Анод” банкны удирдлагуудад холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийг шүүхэд шилжүүлсэн байна. Хуулийн дагуу Баянзүрх дүүргийн шүүх хавтаст хэрэгтэй танилцаад нэг сарын дотор хурлын тов зарлах ёстой юм.  

УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа,  Тамгын газрын дарга Л.Уламбаяр, нарыг ганц худагт саатуулж, сэжигтэнээр татсан юм. Сүүлийн дөрвөн жил гаруй шалгаж байгаа уг хэрэгт тус банкны болон бусад банкны 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж