Тус банкны зүгээс хүн ам ихээр суурьшиж байгаа нийслэл хот болоод говийн аймгуудад буй “Дэд бүтцийн төслүүд ба Монгол Улсын уул уурхайн салбарт ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх” төслийг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. ХДХВ-ийн халдвар нь тээврийн гол маршрут, хил орчмын газруудаар илүү тархах хандлагатай байдаг. Тиймээс уг төслийн хүрээнд тусламж үйлчилгээний багцыг Оюутолгой, Энержи Ресурс, Шижир алт компани болон Замын-Үүд, баруун аймгуудын төв зам дагуу газруудад хэрэгжүүлсэн талаар ноён Шане Розентал мэдэгдлээ.
Энэхүү төслийн баримт бичигт анх хэрэгжүүлэгч гол байгууллага нь Монгол Улсын Шадар сайдын ажлын алба байна гэж заасны дагуу цаашид байрны асуудал болоод зөвлөлдөх уулзалт зохион байгуулахад дэмжиж хамтран ажиллахыг хүслээ. Шадар сайд Шинэчлэлийн Засгийн газар нь их бүтээн байгуулалтыг эхлүүлж бодит ажил болгохын төлөө ажиллаж байгаа учраас ялангуяа бүтээн байгуулалтын төслийг цаашид дэмжин ажиллана гэлээ.