Хүүхдийн мөнгөний дансаа 15-наас урьтаж нээлгээрэй

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгөний дансаа 15-наас урьтаж нээлгээрэй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр хүүхдийн мөнгө олгох 13 банктай хамтран ажиллах гэрээ байгуулан, санамж бичигт гарын үсэг зурлаа.  Хүүхдийн мөнгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Улаанбаатар банк, Капитрон, Чингис хаан, ХААН банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, ХАС, Капитал, Эрэл, Хадгаламж, Голомт зэрэг 13 банкнаас иргэд хүссэнээ сонгон данс нээлгэж болох юм. Өчигдрийн байдлаар  улсын хэмжээнд 13 арилжааны банкинд  628298 хүүхэд данс нээлгэсэн бөгөөд ээж, аавууд энэ сарын 15-ны дотор хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, өөрийн цахим үнэмлэхийн хамт дурын банкинд хандахыг сануулсан юм. Энэ сарын 15-нд амжиж данс нээлгэснээр аравдугаар сарын хүүхдийн мөнгө авах боломж нээгдэж байгаа гэнэ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж