”Барселон” баян клубуудын жагсаалтад ”МЮ”-гийн өмнө гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

”Барселон” баян клубуудын жагсаалтад ”МЮ”-гийн өмнө гарлаа

Аудитын "Peloitte" компанийн хийсэн дүнгээр Английн "Манчестер Юнайтед" дэлхийн баян клубуудын жагсаалтын хоёрдугаар байрнаас гурав руу буужээ. Энэ тухай AFP мэдээллээ. Жагсаалтын эхний байрыг 2008-2009 оны улиралд 401 сая еврогийн жилийн орлогоор Мадридийн "Реал" эзлэв. 2 дугаар байранд 366 сая орчим еврогийн орлогоор Испанийн "Барселон" клуб бичигдсэн бол "Манюгийн" орлого 315-аас 327 сая болж өсөн үзүүлэлттэйгээр жагсаалтын гуравт оржээ.
Дөрөвдүгээр байранд улирлын тоглолтдоо 290 сая евро олсон Германы Мюнхен хотын "Бавар" клуб орсон байна. Германы клубийн араас Английн "примерлиг"-ийн "Арсенал", "Челси", "Ливерпуль" гурав шил дараалан жагсчээ.
"Peloitte"-ийн судалгааны дүнгээр эхний хорь дотор Английн "Примерлиг"-ийн зургаан клуб багтсан бөгөөд дээр нэр дурдсан багуудаас гадна "Тоттенхэм", "Манчестер сити", "Ньюкасл". Харин Италиас "Ювентус", "Интер", "Милан", "Рома", Францаас "Леон", "Марсель", Германаас "Хамбург", "Шальке 04", "Вердер", Дортмундын "Боруссия" зэрэг багууд дээрх жагсаалтад багтсан байна.
                                                                                                                                 Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж