“Dubai Mall” хамгийн “завгүй” худалдааны төв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

“Dubai Mall” хамгийн “завгүй” худалдааны төв

The Dubai Mall. Фото албан ёсны сайтаас нь

Дэлхийн хамгийн их зочинтой, хөл хөдөлгөөн ихтэй, “завгүй” худалдааны төвөөр Дубай дахь “The Dubai Mall” тодорчээ. Тус төвөөр өдөртөө 148 мянган хүн орж, гардаг гэнэ. Өнгөрсөн жил 54 сая гаруй хүн “Dubai Mall”-оор үйлчлүүлжээ. Энэ талаар Colliers International компани судалгаандаа танилцуулсан байна.

Дэлхийн чансаагаар хамгийн алдартай худалдаа, үйлчилгээний төвүүдийн жагсаалтад Блумингтоны “Mall of America” (өдөрт 109 мянган хүн) хоёрдугаарт, гуравт “Mall of Emirates” (Дубайн Аль Барша район, 85,7 мянган хүн) тус тус бичигдэв. Залгуулаад Лондонгийн “Bluewater” (77 мянга), Эдмонтоны “West Edmonton Mall” (76 мянга), Лондонгийн “Westfield” (74 мянга), Парисын “Galleries Lafayette” (68 мянга) бичигджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж