Банкинд хүн буудаж, хөнөөсөн залууг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Банкинд хүн буудаж, хөнөөсөн залууг шүүнэ

Налайх дүүргийн ХААН банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 3-нд “Сурвалжлагч байна” хэмээн нэвтэрч, улмаар галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурлын тов удахгүй гарах нь. “Их хэмжээний өрөө төлөхийн тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн мэдүүлсэн тэрбээр банкны захирал эмэгтэйн нөхрийг буудаж, амь насыг нь хохироосон билээ.
Түүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Хэргийг Нийслэлийн прокурор хянаж үзээд Налайх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тиймээс Налайх дүүргийн шүүхээс дээрх хэргийг шүүх хурлын товыг удахгүй зарлах юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж