“Galaxy S-3” T-Mobile-ийн дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

“Galaxy S-3” T-Mobile-ийн дээд амжилт тогтоов

Германы харилцаа холбооны T-Mobile компани Twitter хуудсандаа өнгөрсөн долоо хоногийн хамгийн сайн борлуулалттай смартфонуудыг зарласан байна. T-Mobile-ийн мэдээлснээр сүүлийн дөрвөн сарын турш Өмнөд Солонгосын Samsung компанийн “Galaxy S-3” хамгийн сайн борлуулалттай байсан гэнэ. Энэ нь тус компанийн хувьд дээд амжилт ажээ. Тодруулбал, T-Mobile өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 20 сая ширхэг “Galaxy S-3” худалдаалсан бөгөөд тус компани энэ оны сүүл гэхэд нийт  30 саяыг худалдахаар төлөвлөөд байгаа аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж