
Германы харилцаа холбооны T-Mobile компани Twitter хуудсандаа өнгөрсөн долоо хоногийн хамгийн сайн борлуулалттай смартфонуудыг зарласан байна. T-Mobile-ийн мэдээлснээр сүүлийн дөрвөн сарын турш Өмнөд Солонгосын Samsung компанийн “Galaxy S-3” хамгийн сайн борлуулалттай байсан гэнэ. Энэ нь тус компанийн хувьд дээд амжилт ажээ. Тодруулбал, T-Mobile өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 20 сая ширхэг “Galaxy S-3” худалдаалсан бөгөөд тус компани энэ оны сүүл гэхэд нийт 30 саяыг худалдахаар төлөвлөөд байгаа аж.
Э.АНХТУЯА