–Телевиз хариуцсан ерөнхий редактор: Тухайн өдрийн үйл явдлын мэдээ, сурвалжлагыг цаг алдалгүй бэлтгэж телевизэд нийлүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж, агуулга, найруулгын алдаагүй, дүрсний болон техникийн гологдол гаргахгүй байх асуудлыг хянаж хариуцна.
Тавигдах шаардлага:
Мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, удирдах ажлын туршлагатай
Түгээмэл хэлний мэдлэгтэй
Урлагын өндөр мэдрэмжтэй
Удирдан зохион байгуулах чадвартай, хариуцлагатай
Биеэ дааж асуудлыг шийдвэрлэх чадвартай
Идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай
Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн
Сүлжээний болон интернетийн орчинд ажиллах чадвартай
–Маркетингийн менежер: Компанийн үйлдвэрлэлтэй шууд холбогдон, борлуулалтыг нэмэгдүүлж, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллана
Тавигдах шаардлага:
Бизнесийн удирдлага, маркетингийн менежерээр их дээд сургууль төгссөн, ажлын туршлагатай
Төсөл, санал бичих чадвартай
Түгээмэл хэлний мэдлэгтэй
Идэвхи санаачлага, багаар ажиллах чадвартай
-Зураглаач: Мэдээ болон нэвтрүүлгийн зураг авалт хийнэ
Тавигдах шаардлага:
Зураглаачийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн
Нэвтрүүлэг болон мэдээний монтаж хийх чадвартай
Бүх төрлийн камер дээр ажиллах чадвартай
Бүтээлч сэтгэлгээтэй байх
– Жолооч: Мэдээ, сурвалжлагын машины жолоочоор ажиллана
Тавигдах шаардлага:
Д ангилалтай
Цаг баримтладаг
Цэвэрч нямбай, муу зуршилгүй
Хот доторх зам сайн мэддэг
–Үйлчлэгч: Оффист ажиллана
Тавигдах шаардлага:
Цаг баримтладаг
Цэвэрч нямбай, муу зуршилгүй
–Цаг агаарын мэдээний хөтлөгч: Цаг агаарын мэдээ хөтлөнө
Тавигдах шаардлага:
Эфирийн зөв төрх, хэл ярианы чадавхитай
Идэвхи санаачлага, багаар ажиллах чадвартай
Цаг уурч мэргэжилтэй бол давуу тал болно