Хууль зөрчсөн үйлдэл гарч байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Хууль зөрчсөн үйлдэл гарч байна гэв

Орон нутгийн сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх хуулийн хугацаа өчигдрөөр дуусгавар болсон бол нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа маргааш 18.00 цагт дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өнөөдөр дээрх сэдвийн хүрээнд боллоо.

Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюундарь болон нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Э.Батсуурь, Д.Анхбаяр, хуульч Н.Ариунболд нар оролцсон юм. Аймгийн намуудын хувьд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаач хууль зөрчсөн үйлдэл мэр сэр гарч байгааг дуулгасан. Үүнтэй холбогдуулан 21 аймгийн намын удирдлагуудад хуульч Н.Ариунболд хуулийн зөвлөгөө өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.  

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж