Б.Нямхандын хэргийг прокурорт хянаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Б.Нямхандын хэргийг прокурорт хянаж эхлэв

Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ. Тиймээс В.Нямхандад холбогдох хэргийг өнөөдөр мөрдөн байцааж дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ. В.Нямхандыг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, улмаар 100 сая төгрөгийн гэрээг нууцаар хийсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж