БЗД-ийн Засаг дарга Б.Батзоригийг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

БЗД-ийн Засаг дарга Б.Батзоригийг шалгана

Цэвэр агаар төслийн хүрээнд нийслэлд оршин суугаа ядуу өрхөд утаагүй зуух олгох ажлыг зохион байгуулах явцдаа Баянзүрх дүүргийн хороодод иргэдийн иргэний үнэмлэхийг ашиглан худал баримт үйлдэн, хувьдаа их хэмжээний  мөнгө завшсан гэх хэргийг УМБГ-аас мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн прокурорын газар хяналт тавьж байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дарга н.Атар болон хэд хэдэн хороодын Засаг дарга нарыг шалгаж эхэлсэн байна. Мөн энэ хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг холбоотой байж магадгүй тул УМБГ-т шалгаж эхлэхээр болсон байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж