Холливудын дур булаам бүсгүйчүүдийн нэг Сальма Хайек саяхан Нью-Йорк хотноо “Here Comes The Boom” хэмээх киноны нээлтийн улаан хивсний ёслолд оролцжээ. Өдгөө 46 настай жүжигчин бүсгүй шинэ киноныхоо нээлтэд цээж ил гарсан, хар өнгөтэй, хээнцэр даашинзаар гангарч, олны нүдийг хужирлажээ. Сальма Хайек тус кинонд Америкийн инээдмийн жүжигчин Кевин Жеймс, жүжигчин Генри Уинклер нартай хамтран тоглосон байна. “Here Comes The Boom” кино нь нэгэн их сургуулийн биологийн багш хэрхэн амжилттай тулаанч болж, мөнгө олж буй тухай өгүүлдэг, адал явдалт, инээдмийн жанрын кино аж.
Жүжигчин Сальма Хайек 23 насандаа жүжигчний замналаа эхлүүлж, 1991 онд анх Холливудад хөл тавьжээ. Үүнээс хойш тэрээр олон сайхан кинонд дүр бүтээж, үзэгчдийн танил болсон ба “Frida” киноны Frida Kahlo дүрээрээ Оскар хүртэж байсан юм.
Б.АНХТУЯА