“Ромео, Жульетта” дуурийг монгол хэлээр

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

“Ромео, Жульетта” дуурийг монгол хэлээр

“Сонгодог мюзикл продакшн” Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг анх удаа эх хэл дээрээ тавих гэж байна. Ингэхдээ Францад мюзикл хэлбэрээр тавьсан зохиогчийн албан ёсны зөвшөөрөл, эрхтэйгээр эх хэлнээ хөрвүүлэн, арванхоёрдугаар сарын 1, 2-нд “UB Palace”-д тоглохоор болжээ. Дэлхийд алдартай зохиолоос сэдэвлэсэн дуурийг ийнхүү эх хэлнээ орчуулж буй нь Азид анх удаа, дэлхийн хэмжээнд 15 дахь тохиолдол болж буй гэнэ.

Сонгодог мюзикльд “Акапелла”, “Классик Жем”, “Asain shop” хамтлаг болон Бүх цэргийн дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчид, УДБЭТ-ын гоцлол дуучин, УДЭТ-ын жүжигчин гээд чадварлаг уран бүтээлчид оролцон тоглохоор бэлтгэл ажилдаа оржээ. Жүжгийн бэлтгэл орчуулгын ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлсэн ба энэ сарын 20-ноос уран бүтээлчид нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж