Өнгөрөгч ням гаригт Бундеслигийн долдугаар тойргийн тоглолтын хүрээнд “Ханновер”-тай хийсэн тоглолтын үеэр Польшийн шигшээ багийн ахлагч, “Боруссиа Дортмунд” клубийн тоглогч Жакоб Бласциковски шагайндаа гэмтэл авсан юм. Маш ширүүн уур амьсгал дунд өрнөж, тэнцүүхэн өрсөлдсөний эцэст хоёр баг 1:1-ээр эвийн гэрээ байгуулсан билээ. 26 настай Польш тоглогч зургаан долоо хоногийн турш талбайд гарахааргүй болжээ. “Сэтгэл дундуур байна. Гэхдээ аз болоход тийм ч хүнд гэмтэл биш юм билээ. Манай багийн андууд ч тусалж, бэлтгэлдээ хурдан гарахыг хүсч байгаа. Энэ бүхэн миний бэртлийг хурдан эдгэхэд тус болно гэдэгт итгэлтэй байгаа. Бэртэл, гэмтэл гэдэг бол тамирчин хүнтэй байнга л хамт явдаг зүйл шүү дээ” гэж Бласциковски орон нутгийн нэгэн сонинд ярьжээ. Бласциковски ингэснээр Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод “Реал Мадрид”-тай хийх тоглолтод гараанд гарч чадахгүй бөгөөд Польш улс, Английн шигшээтэй хийх нөхөрсөг тоглолтонд ч гараанд гарч чадахааргүй болсон аж.
Б.Болор