Норвегийн Үйлдвэр, худалдааны сайд бараалхав

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Норвегийн Үйлдвэр, худалдааны сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсын Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдэг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Э.Б.Эйдэ хэлэхдээ “Норвеги улс нь гадаад бодлогодоо хүний эрх, ардчиллыг дэмжихийг гол зарчмаа гэж үздэг бөгөөд Монгол Улс ч хүний эрх, ардчиллын чиглэлд сүүлийн 23 жилийн дотор асар их амжилт олсон байна.  

Манай хоёр орны ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү нийтлэг үнэт зүйл цаашид улам бүр амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол, Норвеги хоёр улсын хувьд түгээмэл ажиглагдаж буй нэг зүйл нь газрын баялаг, түүнийг олборлохтой холбогдсон асуудал юм. Нэг зүйлийг онцлон хэлэхэд Норвеги улсад газрын тос, байгалийн хий илрэн улмаар олборлох үед бидэнд түүнийг ухаалгаар зөв захиран зарцуулах дэд бүтэц нь болсон хууль журам, шударга ёс, сайн засаглал тогтсон байсан. Хэрвээ байгалийн баялгаа ашиглах мөчид манай оронд сайн засаг тогтоогүй байсан бол бид ийм ажмилтыг бүтээж чадахгүй байх байсан. Тиймээс Монгол Улс өөрт тулгарсан сорилтыг даван туулж баялаг бүтээхийн тулд сайн засаглалыг хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх салбарт тууштай анхаарч ажиллаж байгааг бид бүх талаар дэмжиж байгаа” гэв.   

Норвеги Улсын хувьд ашигт малтмалаас орж ирж буй орлогоос бүрдсэн санг өсгөн гадаад зах зээл дээр аливаа хөрөнгө оруулалт хийхдээ ёсзүйн дүрэм мөрддөг. Тухайлбал байгаль экологид хортой, мөн хүний эрхийг зөрчиж буй орнуудын бизнес, улмаар зэвсгийн наймаа, архи тамхины бизнесээс ашиг олж буй салбарт “Сан”-гийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэггүй хэмээн онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж