
хамгийн сүүлд iPhone5 бүтээгдэхүүнээ нийлүүлсэн “Apple” компани iPad таблетийн мини хувилбарыг үйлдвэрлэж эхэлсэн тухай
мэдэгджээ. “Мини” хэмээн тодотгосон жижиг iPad
аравдугаар сарын 17-ноос худалдаанд гарах талаар тус компанийн албаны хүн мэдээлсэн байна.
Орчин үеийн залуусын дунд хамгийн
эрэлт хэрэгцээтэй байдаг iPad багтаамж, хүчин чадал, хэлбэр дизайны
хувьд өөрчлөгдөн, сайжирсаар байгаа. Мини
iPad-ын тухайд халаасанд авч
явахад авсаархан, Wi-Fi-тай
учраас интернэтээс хүссэн видео, дуу, бичлэгээ
татаж үзэх боломтойгоос
гадна 8G багтаамжтай гэнэ. Үнийн хувьд 649 ам.доллар байх аж.
Э.АНХТУЯА