Ж.Жамьянсүрэн “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киноны ихэр залуу, “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр, “Бооцоо” жүжгийн цагдаагийн дүр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр болох хоёр ихэр Гарьд, Гантулга нар, “Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч зэрэг олон дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” киногоороо олонд танигдсан жүжигчин, кино найруулагч. Түүний дүү Ж.Сэнгэдорж “Цагаан шөнө”, “Диваажингаас амьдрал хүрэх зам”, “Бодлын хулгайч”, “Адам” кинонуудаараа олны танил болсон авьяаслаг найруулагч. Жүжигчин Жанживдорж агсны хоёр хүү, ах дүү хоёр уран бүтээлч, Монголын анхны олон ангит “Мөрөөдлийн хөлөг” онгоц киног дүү нь найруулж, ах нь гол дүрд нь тоглож байсан юм.
Тоглосон киноных нь нэрээр нэрлэж бүх уран бүтээлчид сэтгэлийн хандив өргөсөн “Нэгэн нарны дор” хандивын тоглолтод оролцсон бүх уран бүтээлчид, үзсэн үзэгчдэдээ түүний дүү Ж.Сэнгэдорж талархлаа илэрхийлсэн байна.
Гэхдээ энэхүү хандивын тоглолтоор эмчилгээний зардлын 40 орчим хувийг л цуглуулж чадсан бололтой. Ж.Жамьянсүрэн Монголдоо эмчлүүлэх боломжгүй, Өмнөд Солонгост бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд 120 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Ж.Жамьянсүрэн болоод түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, уран бүтээлчид авьяаслаг залуу уран бүтээлчид сайхан сэтгэлтэй олон түмний буянаар түүний эмчилгээний зардал бүрдэж, удахгүй эмчлүүлэн эдгэрэх болно гэдэгт итгэлтэй байна. Та Ж.Жамьянсүрэнд хандив илгээхийг хүсч байгаа бол та гар утаснаасаа 150100 дугаарын утсанд мессеж илгээх боломжтой. Таны сайхан сэтгэлийн хандиваар Ж.Жамьянсүрэн удахгүй эдгэрэх болтугай.