АНУ-ын хамгийн аз жаргалгүй мужийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн аз жаргалгүй мужийг нэрлэв

Миссисипийн нийслэл Жексон. Фото wikipedia.org    

“Bloomberg” агентлаг төрөл бүрийн макро эдийн засгийн  үзүүлэлт болон хүн ам зүйн байдлыг харгалзан үзэж, АНУ-ын 50 мужийн “азгүйн чансааг” тодорхойлжээ. Хамгийн “Аз жаргалгүй” мужаар Миссисипи тодорч, хамгийн “асуудалгүйгээр” нь Миннесота шалгарав.

Шалгаруулалтад ажилгүйдлийн төвшин, нялхсын эндэгдэл, зуурдын үхэл, хүрээлэн буй орчны бохирдол, нэг хүнд ногдох орлого, хөрөнгийн ялгаа, хүчирхийллийн гэмт хэрэг зэрэг үзүүлэлтийг ашигласан байна. Хамгийн их асуудалтай гурван мужид Миссисипигээс гадна, Луизиана болон Алабама багтжээ. Ерөнхийдөө Америкийн өмнөд мужууд жагсаалтын сүүлд бичигдсэн тул “аз жаргалгүй” гэсэн чансаатай болж таарлаа. Харин хойд ба зүүн хойд нутгийн мужууд дээгүүр бичигджээ. Жагсаалтыг тэргүүлсэн Миннесотагийн дараа Нью-Гэмпшир, Хойд Дакота, Вермонт, Массачусетс мужууд эрэмбэлэгдсэн байна.

Чансааны үзүүлэлтээс тусгайлан авахад ерөнхий зураглалаас тэс өөр дүн гарав. Жишээлбэл, Хойд Дакота хамгийн амжилттай мужуудын нэг (3-р байр), мөн ажилгүйдлийн төвшнөөр 6,1 хувь гэсэн хамгийн сайн муж болж байна. Харин ажилгүйдлийн үзүүлэлтээр Невада (22 гаруй хувь), Калифорни (20 гаруй хувь) тэргүүлж буй ч хамгийн их хоцрогдсан засаг захиргааны нэгж биш.

Иллинойс, Калифорни, Нью-Йорк, Техас зэрэг том мужууд жагсаалтын дундуур бичигджээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж