Турк улсад эхэлсэн гольфийн дэлхийн цувралын эхний өдөр дэлхийн чансааны номер нэг Рори Маклрой, мэргэжлийн гольфийн тэмцээнд 14 удаа түрүүлсэн Тайгер Вүүдс нар хожигдож, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Дэлхийн чансааны шилдэг гольфчид хуран чуулдаг дэлхийн есөн том тэмцээний нэг гэгддэг энэхүү тэмцээн хоёр тамирчин 18 удаа цохидог аргачлалаар болдог бөгөөд шагналын сан нь 5,2 сая ам.доллар байдаг юм.
Английн нэрт гольфчин Маклрой, Америкийн гольфчин Метт Кучарт зургаан цохилтын дараа ялагдсан бол Тайгер Вүүдс, 2011 оны мастерийн цувралын ялагч Өмнөд Африкын гольфчин Шарл Шварцерт ялагдсан байна. Маклрой мэргэжлийн карьераа эхлүүлснээс хойш томоохон тэмцээний эхний өдөрт ялагдал хүлээж байгаагүй юм. “Надад амралт хэрэгтэй юм байна. Хэсэг хугацаанд амарч байгаад бэлтгэлээ эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ тэмцээн надад их юм бодогдууллаа” гэж Рори Маклрой тэмцээний дараа ярьжээ.
Б.БОЛОР