Оюутолгойн ажилчдын биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ажилчдын биеийн байдал хүнд байна

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд ажлаас халсан гэж өширхсөн нэгэн ажилтан албаны даргаа дөрвөнтөө хутгалж, өөрийнхөө зүрхэн тус хутгалсан хэрэг өчигдөр гарсан. Шархтсан, шархтуулсан хоёрыг өчигдөр Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, мэс засал хийсэн юм. Тэдний биеийн байдлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Мэс засал хүндрэлгүй, амжилттай болсон. Гэхдээ биеийн байдал хүнд байна. Одоогоор сэхээн амьдруулах тасагт үргэлжлүүлэн эмчилж байна” гэв.

Хэргийн талаар албаны эх сурвалж “Оюутолгойн ажилчдыг онгоцноос буух үед Д.Энхжинг нэг залуу дуудаж, ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон. Улмаар маргалдан Д.Эрдэнэбат гэгч Д.Энхжингийн цээж, нуруу, хэвлийд дөрвөн удаа хутгалж, дараа нь өөрийнхөө зүрхэн тус газар хутгалсан. Тэрээр ажлаас халагдсан явдалд Д.Энхжинг нөлөөлсөн гэж үзэж, өш хонзон санаж ийнхүү хутгалсан байж болзошгүй юм” гэх тайлбар өгсөн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж